ХАЛУУН УС ТАСАРСАН АЙЛУУДАД ЗӨВЛӨЖ БАЙНА.
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2018 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-наас 2018 оны 08 дугаар сарын 18-ны хооронд хийгдэнэ.
Энэ хугацаа баяр наадам болон олон хоногийн борооны улмаас хойшлогдох магадлалтай. Одоогоор ихэнх хотхон, хорооллууд халуун усгүй болоод байгаа юм.
/Халуун ус тасрах хуваарийг эндээс харна уу: http://news.gogo.mn/r/225662/
Жил бүрийн энэ үед халуун усны хэрэгцээгээ хангаж чаддаггүй айлуудад “Бие даасан халуун усны шийдлүүд”-ийг санал болгож байна. Та нэг л удаа худалдан авалт хийгээд 15-30 жил халуун усны асуудлаас бүрэн ангижрах боломжтой.
Ультрасоник ХХК нь сүүлийн 15 жилийн турш ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирмээс албан ёсны эрхтэйгээр халуун усны бие даасан шийдлүүдийг нийлүүлж, угсралт суурилуулалтын үйлчилгээг үзүүлж байгаа билээ.
Дараах 3 сонголтоор халуун усны асуудлаа бүрэн шийдэж болно. Сонголт бүр үйл ажиллагааны зарчим, ашиглалтын зардлаараа ялгаатай.
1-р сонголт.
Ус халаах төхөөрөмжийн эхний хувилбар болох усыг нөөцөлж халаадаг “ЭЗЭЛХҮҮНИЙ БОЙЛЕР”. Эзэлхүүнээсээ хамаараад хүчин чадал нь харилцан адилгүй. Айл өрхийн хувьд 50л, 80л багтаамжтай нь тохиромжтой.
Дэлгэрэнгүйг үзэх бол: https://www.stiebel-eltron.com/en/home/products-solutions/dhw/small_water_heaterswallandfloormountedcylinders/wall_mounted_cylinders30to150l/psh_30-150_si/psh_50_si.html
2-р сонголт.
Ус халаах төхөөрөмжийн дараагийн хувилбар болох усыг урсах замд нь халаадаг “АГШИН ЗУУРТ УС ХАЛААГЧ”. Хэрэглээнээс хамаараад хүчин чадал нь харилцан адилгүй. 1-4 хүртэлх хэрэглээг зэрэг халуун усаар хангах боломжтой. Айл өрхийн хувьд 1 хэрэглээний, 8кВт-ийн хүчин чадалтай нь тохиромжтой.
Дэлгэрэнгүйг үзэх бол: https://www.stiebel-eltron.com/en/home/products-solutions/dhw/instantaneous_waterheater/compact_instantaneouswaterheater/dhc-e/dhc-e_8_10.html
3-р сонголт.
Ус халаах төхөөрөмжийн сүүлийн үеийн хувилбар болох сэргээгдэх эрчим хүчний шийдэл “АГААРЫН ДУЛААНЫ НАСОС”. Сэргээгдэх эрчим хүч нь нар, салхи, газрын гүн гэх мэт олон янз байдаг. Энэхүү шийдэл нь орчин дахь дулаан агаарыг сорж ус халаадаг учир нэмэлт тоног төхөөрөмж огт шаардахгүй. Ажиллах зарчмын хувьд энгийндээ та бидний сайн мэдэх хөргөгчний эсрэг зарчмаар ажилладаг. Хөргөгчтэй ижил хэмжээтэй, хөргөгчтэй адилхан тогны зардалтай. Манайд бэлэн худалдаалагдаж байгаа нь 220л /4 ам бүлтэй айлд тохиромжтой/ ба 300л /6 айм бүлтэй айл/ гэсэн 2 сонголттой.
Дэлгэрэнгүйг үзэх бол:https://www.stiebel-eltron.com/en/home/products-solutions/dhw/dhw_heat_pumps/compact_series_220300electronicsolrecirculationairmode/wwk_220_electronic.html