WordPress database error: [Column 'Time' cannot be null]
INSERT INTO wp_vcp_log VALUES (NULL,'98.80.143.34',NULL)

Үйл ажиллагаа – Ultrasonic LLC

Хайх үгээ оруулна уу..

УЛЬТРАСОНИК ХХК-н танилцуулга

Ультрасоник ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн баруун европын тэр тусмаа ХБНГУ, Швейцарь зэрэг улс орны хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн тэргүүний техник технологийг нэвтрүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор ажиллаж ирсэн билээ.

Бид ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн албан ёсны дистрибьютерээр олон жилийн турш хамтран ажиллаж байна.

Эрхэм зорилго

Бид орчин үеийн ногоон технологи, инженеренгийн төгс шийдлүүдийг зах зээлд, өргөнөөр нэвтрүүлэн, хэмнэлт, үр ашгийг хүргэх замаар хэрэглэгчдийнхээ ая тухыг хангаж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллана.

Алсын хараа

Дэлхийд тэргүүлэгч технологи, инженерийн төгс шийдлүүдийг барилгын дэд бүтцийн төвлөрсөн ба төвлөрсөн бус системд нэвтрүүлэн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж ногоон технологи эрхэмлэгчдийн эхний сонголт байна.

Угсралт, суурилуулалт

Манай инженер техникийн албаны инженерүүд нь цахилгаан системийн автоматжуулалт, цахилгаан электроник, сантехник, халаалт, агаар сэлгэлтийн мэргэжилтэй, дадлага туршлагатай боловсон хүчнээс бүрдсэн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч байгууллагуудын сургалтанд хамрагдаж угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ хийх сертификат авсан 6 мэргэжилтэнгээс бүрдсэн техник үйлчилгээний баг юм. Бид өөрсдийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг баталгаат засварын хугацаанд график хуваарийн дагуу урьдчилсан үзлэгийг тогтмол хийж, төхөөрөмжийн аюулгүй байдал удаан хугацааны ашиглалтыг бүрэн найдвартай хангаж өгдөг.

Манай инженер техникийн алба нь тоног төхөөрөмжийн суурилуулалтыг аюулгүй ажиллагааг бүрэн хангаж мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байгууллагын мэргэшсэн инженерийн хамтаар тоног төхөөрөмжийн сургалтаа зохион байгуулж, ашиглалтын зааварчилгааг өгч, хүлээлгэн өгдөг.

Засвар үйлчилгээ

Дуудлагын болон гэрээт засвар, үйлчилгээ

Бид өөрсдийн нийлүүлсэн тоног төхөөөрөмжийн ашиглалт аюулгүй ажиллагааг хангах “Дуудлагын болон гэрээт засвар үйлчилгээ”-г үзүүлдэг.

Энэхүү үйлчилгээг үзүүлсэнээр мэргэжлийн заавар зөвлөгөө авах, олон жил тасралтгүй ажилласан тоног төхөөрөмжийн сервис үйлчилгээ хийлгэх, тоног төхөөрөмжийн сэлбэг захиалга, урьдчилсан үзлэгийг тогтмол хийлгэх зэрэг илүү олон давуу талуудыг гэрээт байгууллагуудад бий болгож өгдөг.

Манай инженер техникийн баг хамт олон та бүхний дуудлагыг 11453892 дугаарын утсан дээр хүлээн авч шуурхай үйлчилгээ үзүүлхэд хэзээд бэлэн байна.

Инженерийн зөвөлгөө

Халаалт, халуун усны тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийн өмнө тухайн худалдан авагч байгууллага болон хувь хүмүүст мэргэжлийн дагуу заавар зөвлөгөө өгч тухайн барилгад тохирох хүчин чадал бүхий халаалт, халуун усны тоног төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжийг санал болгодог.

Бид нийлүүлсэн халаалт, халуун усны тоног төхөөрөмжиндөө 1-3 жилийн баталгаа хугацаа гаргаж тухай бүрт гарсан гэмтэл болон урсгал засварыг цаг тухай бүрт нь хийх ба баталгаат хугацаа дууссаны дараах засвар үйлчилгээний тал дээр хэрэглэгч байгуулагынхаа хариуцсан инженерүүдэд  сургалт хийж хүлээлгэн өгдөг. Мөн бид нийлүүлсэн тоног төхөөрөмжийнхөө дагалдах хэрэгсэл болон сэлбэгийг хямд үнээр тогтмол нийлүүлдэг болно.

2013_03_fair_mediatektur_stiebel_eltron_ish_xxl_09