Хайх үгээ оруулна уу..

УЛЬТРАСОНИК ХХК-н танилцуулга

Ультрасоник ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн баруун европын тэр тусмаа ХБНГУ, Швейцарь зэрэг улс орны хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн тэргүүний техник технологийг нэвтрүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор ажиллаж ирсэн билээ.

Бид ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн албан ёсны дистрибьютерээр олон жилийн турш хамтран ажиллаж байна.

Эрхэм зорилго

Бид орчин үеийн ногоон технологи, инженеренгийн төгс шийдлүүдийг зах зээлд, өргөнөөр нэвтрүүлэн, хэмнэлт, үр ашгийг хүргэх замаар хэрэглэгчдийнхээ ая тухыг хангаж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллана.

Алсын хараа

Дэлхийд тэргүүлэгч технологи, инженерийн төгс шийдлүүдийг барилгын дэд бүтцийн төвлөрсөн ба төвлөрсөн бус системд нэвтрүүлэн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж ногоон технологи эрхэмлэгчдийн эхний сонголт байна.

Чанарын бодлого

Бид орчин үеийн ногоон технологи, инженерингийн төгс шийдлүүдийг зах зээлд өргөнөөр нэвтрүүлэн, хэмнэлт, үр ашгийг хүргэх замаар хэрэглэгчдийнхээ ая тухыг хангаж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажиллана.

Хүний эрүүл мэнд, байгаль орчноо эрхэмлэн, хууль, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөн, шалгарсан туршлагад тулгуурлан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг цагт нь хүргэнэ. Хэрэглэгчидтэй байнгын харилцаатай байж, тэдний эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг мэдэрч, чанарын удирдлагын тогтолцоо, ажлын үйл явц, зохион байгуулалт, техник, технологи, ажилтны хариуцлага, мэдлэг чадварыг тасралтгүй шинэчилснээр хэрэглэгчид дээ санаснаас нь илүү сэтгэл ханамжийг өгнө.

12

PP-R полипрополин шугам хоолой үйлдвэрлэгч

Халаалтын болон хэрэгцээний халуун усны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч

landis gyrbanner

Эрчим хүчний хэмжих хэрэгсэл – Дулааны тоолуур үйлдвэрлэгч

14

Эрчим хүчний хэмжих хэрэгсэл – Цахилгааны тоолуур үйлдвэрлэгч

prd-lgo-mte

Гүйдлийн трансформатор шалгадаг эталон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч

Мэндчилгээ

2_zahirliin_mendchilgeeУльтрасоник ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн баруун европын тэр тусмаа ХБНГУ, Швейцарь зэрэг улс орны хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн тэргүүний техник технологийг нэвтрүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор ажиллаж ирсэн билээ.

Манай хамт олон хэрэглэгчдэд чанартай, үр ашигтай бүтээгдэхүүн, систем шийдлүүдийг санал болгодог.Энэ нь найдвартай түнш байхын баталгаа гэж бид үздэг бөгөөд гадны түншээ ч мөн энэ шалгуураар сонгодог.

Бидний хэрэглэгчиддээ санал болгосон анхны бүтээгдэхүүн Siemens Фирмийн Ultraheat, цул металь хийцтэй, хэт авианы зарчим дээр ажилладаг дэлхийн хэмжээний цорын ганц дулааны тоолуур байсан бөгөөд Монголын зах зээлд зориулан монгол нүүр бичлэгтэйгээр үйлдвэрлүүлж албан ёсоор нийлүүлсэн нь эдүгээ манай орны зах зээлд нэр хүнд, найдвартай ажиллагаагаараа итгэл төгс тэргүүлж байна.

Бид хамтдаа хамгийн тэргүүний техник технологийг нэвтрүүлж, үр ашгийг нь хүртэх замаар амьдралын чанарыг дээшлүүлж хөгжлийг товчилж болно. Энэхүү замаар манай зуу зуун хэрэглэгчид бидэнтэй хамт итгэл төгс урагшилж байгаад үргэлж талархдаг.

УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ ХЭЗЭЭ Ч ХОЁР УДАА ТӨЛДӨГГҮЙ….

Та бүхэнд амжилт хүсье.

Хүндэтгэсэн:
Б.Чимэгцэцэг
Ультрасоник ХХК-ийн ерөнхий захирал

ХАМТРАН АЖИЛЛАСАН ТОМООХОН ТӨСЛҮҮД:

– Уулын баяжуулах “ЭРДЭНЭТ” үйлдвэрийн Эрчим хүчний диспитчерийн төв, Хаягдлын аж ахуйн ажилчдын байр

Эргэлтийн усны насосны станцын ажилчдын байр, Сэлэнгэ амралтын баазын барилга

– Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц

– “АПУ” ХК-ийн оффисын барилга

– “Жигүүр гранд”ХХК-ийн оффисын барилга

– Оргил хотхоны орон сууц

– “Гандирс” ХХК-ны оффис, үйлчилгээний зориулалттай 14 давхар барилга

Tusluud