Хайх үгээ оруулна уу..

“БАРИЛГА ОРОН СУУЦ-2017” үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

“БАРИЛГА ОРОН СУУЦ-2017” үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Image may contain: one or more people and indoor

Барилга Орон сууц-2017 олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын 25-27- ны өдрүүдэд барилгын материал болон Орон сууцны чиглэлээр Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа.

Image may contain: one or more people
Энэхүү үзэсгэлэнд Ультрасоник компани сэргээгдэх эрчим хүч, барилга байгууламжийн бие даасан халаалт, халуун ус болон бохирын сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг танилцууллаа.

 

No automatic alt text available.No automatic alt text available.

 

Барилга, орон сууц барьж буй хувь хүн, албан байгууллагууд барилгын чанарт хувьсал хийж, өөрсдийн бүтээн байгуулалтандаа ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн халаалт, халуун ус болон ахуйн цэвэрлэх байгууламжийг ашиглахыг Ультрасоник компани үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

 

94 жилийн түүхтэй ХБНГУ-ын Штиэбэл Элтрон фирмийн халаалтын шийдэл болох Шөнө дулаан хадгалагч нь манай орны нөхцөлд хамгийн тохиромжтойгоос гадна хэрэглээний халуун ус үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний шийдэл болох Дулааны насос нь хоногт 2кВт эрчим хүч ашиглаж өрхийн халуун усны хэрэгцээг бүрэн хангана.

No automatic alt text available.

Мөн ХБНГУ –ын бага оврын ахуйн цэвэрлэх байгууламжийг айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр худалдаалж дэвшилтэт ногоон технологиудыг шууд авч ашиглах боломжийг тус компани хэрэглэгчиддээ олгож байна. Ингэхдээ банкны ногоон зээлийн нөхцлөөр урт хугацаанд хэмнэлтээрээ төлөх бололцоотойг дуулгахад таатай байна.

No automatic alt text available.

 

Герман чанарыг Монголд….

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.