Хайх үгээ оруулна уу..

Чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001:2015”-ыг амжилттай нэвтрүүллээ.

Чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001:2015”-ыг амжилттай нэвтрүүллээ.

 

DSC_1827

Барилгын дэд бүтцийн салбарт дэвшилтэт технологи, Герман чанарыг нэвтрүүлэгч Ультрасоник компани олон улсын түвшинд мөрдөгддөг хэм хэмжээнд хүрч, ямагт хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажиллаж Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн Батламжаа гардан авлаа.

DSC_1824

Ультрасоник компани нь 2001 онд эрчим хүчний салбарт хэмжих хэрэгсэл нийлүүлэх зорилгоор байгуулагдаж улмаар барилга байгууламжийн бие даасан халаалт, халуун ус болон цэвэрлэх байгууламжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг Баруун Европын тэр дундаа ХБНГУ-аас Монгол улсад албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажилласаар өдгөө барилгын дэд бүтцийн салбарт шинийг санаачлагч, найдвартай ажиллагаагаараа тэргүүлэгч болоод байна.

DSC_1828

Барилга, эрчим хүчний салбарт тэргүүлэгч ХБНГУ-ын 100 жилийн насжилттай шугам хоолой үйлдвэрлэгч, дэлхийн 120 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн Aquatherm фирм, барилга байгууламжийн халаалт, халуун усны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Stiebel Eltron фирм, ахуйн бохир усыг өндөр түвшинд цэвэрлэх WSB технологийг нийлүүлэгч Bergmann фирм, эрчим хүчний хэмжих хэрэгсэл, чанарын таван 5 хошуу бүхий дулааны тоолуур үйлдвэрлэгч Landis+Gyr фирм гэх зэрэг дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн томоохон фирмүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг тус компани хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт байлгахын төлөө хичээнгүйлэн ажилладаг.

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын шаардлагуудыг хангаж ажилласнаар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх бүхий л шат дамжлагандаа хяналтын тогтолцоог нэвтрүүлж үйлчлүүлэгчид, хэрэглэгчид, харилцагчидтайгаа байнгын эргэх холбоотой ажилласнаар чанарын удирдлагын үндсэн зарчмуудыг тасралтгүй мөрдөх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн Монгол улсад тулгамдаад буй агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулан, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэдэг, үйл ажиллагаа нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг энэхүү Батламжаар гэрчиллээ.

DSC_1836

Барилгын чанартаа дэвшил хийж, орчин үеийн дэвшилтэт технологиудыг шууд авч ашиглах нь хөгжлийг товчлох бөгөөд Ультрасоник компанитай хамтран ажиллахад үргэлж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Герман чанарыг Монголд.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.