Хайх үгээ оруулна уу..

ХАЯГДАЛ УС – НӨӨЦ БАЯЛАГ форум амжилттай зохион байгууллагдлаа.

ХАЯГДАЛ УС – НӨӨЦ БАЯЛАГ форум амжилттай зохион байгууллагдлаа.

Image may contain: text

1993 онд Юнескогийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийн “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан.

 

Монгол улсын хувьд усны нөөцийн хамгаалах, зүй зохистой ашиглахад төр хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлж, усны үнэ цэнэ, түүнийг арвилан хэмнэх ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилан таниулах хүрээнд өргөнөөр тэмдэглэсээр өнөөг хүрсэн. 2017 оны Дэлхийн усны өдрийн уриаг НҮБ-аас “Хаягдал ус” хэмээн зарласан бөгөөд бидний хувьд энэ өдрийг “Хаягдал ус-Нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Бидний өвөг дээдэс үеийн үед усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэж, түүний үнэ цэнийг юугаар ч сольшгүй баялаг хэмээн тодорхойлж ирсэн түүхтэй. Тэгвэл “Чандмань эрдэнэ”-ийг хүмүүс бид “хаягдал ус” болгодог.


Цэнхэр алт хэмээн нэрлэгдсэн усны нөөцийн тухай асуудал манай улсад ноцтойгоор хөндөгдөж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагаанд төр болон хувийн хэвшлүүд хамтарч нэгдсэн бодлого, чиг баримжаанд хүрч тулгамдаж буй олон чухал асуудлуудыг хөндлөө.

Ультрасоник ХХК-ийн хувьд манай орны уур амьсгалд хамгийн тохиромжтой дэвшилтэт технологи бүхий ахуйн бохир ус цэвэрлэх WSB технологийн ашиглалт, үр дүнгийн талаар танилцууллаа.

No automatic alt text available.

Image may contain: one or more people and people standing

Та бүхэнд Дэлхийн усны өдрийн мэндийг хүргэж
Чандмань эрдэнэ болсон усаа гамнаж, дахин ашиглахыг уриалж байна !

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.