WordPress database error: [Column 'Time' cannot be null]
INSERT INTO wp_vcp_log VALUES (NULL,'52.15.63.145',NULL)

“LADY ENTREPRENEUR-2016” шагналыг хүртлээ. – Ultrasonic LLC

Хайх үгээ оруулна уу..

“LADY ENTREPRENEUR-2016” шагналыг хүртлээ.

“LADY ENTREPRENEUR-2016” шагналыг хүртлээ.

DSC_1674

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “LADY ENTREPRENEUR-2016” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.

DSC_1680

Байгаль орчинд хог хаягдалгүй, хүний эрүүл мэндэд хоргүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж, өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлууд болох агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Ультрасоник компанийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэг Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер хатагтай шагналыг хүртээд байна.

DSC_1688 DSC_1693 DSC_1728

Ультрасоник компани нь 2001 онд байгуулагдаж ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж Монгол улсын барилгын салбарт шинэ дэвшлийг авчирч байгаа байгууллага билээ. DSC_1733

Эрчим хүчний хэмнэлттэй, утаагүй, үнэргүй, агаар хуурайшуулахгүй цахилгаан халаалтын төхөөрөмж болох ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧ төхөөрөмж болон байгальд нэг ч бохир хаягдлыг хаяхгүй, 99 хувь хүртэл цэвэрлэдэг ахуйн цэвэрлэх байгууламж, мөн сэргээгдэх эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн халуун ус үйлдвэрлэх дэвшилтэт технологи болох ХИТ ПАМП буюу ДУЛААНЫ НАСОС-ыг нэвтрүүлсэн нь Монгол улсад агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж, улс орны хэмжээнд шинэ технологийг нэвтрүүлсэн үйл явдал болоод байна.

DSC_1746 DSC_1749

“Бид 2016 онд агаарын болон хөрсний бохирддлыг бууруулахад чиглэсэн 2 том төслийг хэрэгжүүлээд явж байна. Энэхүү хийсэн ажлуудыг маань өндрөөр үнэлж “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер хатагтай”  шагналыг олгосонд туйлын их баяртай байна. Дэлхий нийтээрээ ногоон технологийг нэвтрүүлж, хэрэглэж байгаа нь байгаль эх дэлхийгээ унаган хэвээр нь хадгалахыг гол зорилгоо болгоод байна. Бид ч гэсэн үүнтэй адил дэлхийд тэргүүлэгч фирмүүдийн ногоон технологийг Монгол улсад нэвтрүүлж, хэрэглэгч бүрийн амьдралын чанар дээшлэж, ая тухтай, үр ашигтай амьдрах нөхцлийг бүрдүүлээд байна.” хэмээн Ультрасоник ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэг хэллээ.

 

Герман чанарыг Монголд.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.