Хайх үгээ оруулна уу..

ХЭНТИЙ АЙМГИЙН УТААНЫ ЭСРЭГ ҮЗЭСГЭЛЭНД УЛЬТРАСОНИК ХХК АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ХЭНТИЙ АЙМГИЙН УТААНЫ ЭСРЭГ ҮЗЭСГЭЛЭНД УЛЬТРАСОНИК ХХК АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

DSC_1206

Агаарын бохирдол дан ганц Улаанбаатар хот гэлтгүй аймаг, сумын төвүүдэд ч нүүрлээд байна. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Чингис хотын улирдлагаас “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж, Ультрасоник ХХК амжилттай оролцлоо.


Бид энэхүү үзэсгэлэнгээр айл өрхийн үндсэн халаалтын шийдэл болох ХБНГУ-ын Шөнө дулаан хадгалагчаас гадна цахилгааны болон дулааны тоолуурыг онцлон танилцууллаа.

Мөн Хэнтий аймгийн ард иргэд болон удирдлагуудад Ногоон технологитой Ногоон байшингийн тухай, Эрчим хүчийг хэмнэх боломжууд гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

DSC_1217

Нийт ард иргэдэд танилцуулга хийв

 

DSC_1233

Утаагүй хот болоход хамтарч ажиллахыг уриалав.

DSC_1234

Ногоон технологи болон эрчим хүчний хэмнэлтийн тухай сургалт хийв

DSC_1246

Аймгийн Засаг Дарга болон Чингис хотын дарга нарт танилцуулга хийв

DSC_1251

Хэнтий телевизийн Цаг үе ярилцлагад оролцов.

Цаашид Хэнтий аймагтай нягт уялдаатай ажиллаж ард иргэдийг эрүүл орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд бид эрчимтэй ажиллах болно. Түүнчлэн Хэнтий аймаг гэлтгүй бүх орон нутагтай Ультрасоник ХХК хамтран ажиллахад нээлттэй гэдгээ мэдэгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.