WordPress database error: [Column 'Time' cannot be null]
INSERT INTO wp_vcp_log VALUES (NULL,'3.135.200.121',NULL)

“СЕПТИК СИСТЕМ ЦУГЛУУЛДАГ, WSB ТЕХНОЛОГИ ЦЭВЭРЛЭДЭГ” – Ultrasonic LLC

Хайх үгээ оруулна уу..

“СЕПТИК СИСТЕМ ЦУГЛУУЛДАГ, WSB ТЕХНОЛОГИ ЦЭВЭРЛЭДЭГ”

“СЕПТИК СИСТЕМ ЦУГЛУУЛДАГ, WSB ТЕХНОЛОГИ ЦЭВЭРЛЭДЭГ”

Хөрсний бохирдлыг бууруулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламжийг ХБНГУ-ын Бергманн групптэй хамтран Ультрасоник компани Монгол улсад нэвтрүүлэн ажилладаг. Үүний хүрээнд “Бага оврын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн онцлог ба ашиглалт” сэдвээр сургалт 05-р сарын 28-нд MN товерт амжилттай зохион байгууллаа.

ХБНГУ-ын Bergmann группийн ахуйн бохир ус цэвэрлэх WSB технологи нь микробиологийн аргаар бохирыг 97% цэвэршүүлж, цэвэршүүлсэн усыг дахин ашиглах боломжтой бөгөөд манай орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн технологи юм. WSB технологийг ашиглаж буй хэрэглэгчиддээ зориулан жил бүр ХБНГУ-аас мэргэжилтнүүд ирж технологийн үр дүн, ашиглалтын талаар сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт нь бохир ус цэвэрлэх технологи хайж буй хүн бүрт нээлттэй зохион байгууллагдсанаараа онцлогтой юм.

Сургалтаар ХБНГУ-ын Бергманн группын доктор Ё. Иллиан ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн ХБНГУ-д болон Европын улсуудад  тавигдаж байгаа шаардлагуудыг танилцуулж WSB технологи тэдгээр улсууд болон Монгол улсын шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар ярьсан юм.

 

Сургалтын дараагийн хэсэгт Фраунхофер олон улсын байгууллагын доктор Ш.Бүрэн “Монгол улсад хэрэгжсэн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн төслүүд, тэдгээрийн ашиглалт” сэдвээр илтгэл тавьсан нь нийт оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа.

Ахуйн бохир ус цэвэрлэх WSB технологи нь орчин үеийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэгдсэн, Монгол улсын эрс тэс уур амьсгалд бүрэн тохирсон технологи юм. Өнгөрсөн зуунд бохир ус цэвэрлэх байгууламжид ИДЭВХИТ ЛАГ хийдэг байсан бол орчин үед биофилмийн тусламжтайгаар ахуйн бохир усан дахь микро организмыг амьдруулж бохир усыг цэвэршүүлж байна.

WSB технологиос гадна бусад олон төрлийн бохирын технологиудыг судалж, туршсан доктор Ш.Бүрэн хэлэхдээ: Монгол улсад хамгийн их ашиглагдаж байгаа нь СЕПТИК систем. Септик систем бохирыг зөвхөн цуглуулдаг цэвэрлэхгүй, ХБНГУ-д үйлдвэрлэгдэж байгаа бүх цэвэрлэх байгууламжууд хамгийн түрүүнд туршилтанд орж бохир усыг цэвэрлэж байгаагаа шалгуулдаг. Үүний дараа албан ёсоор үйлдвэрлэж эхэлдэг.

 

Үргэлжлэл хэсэгт Ультрасоник ХХК өнгөрсөн жилүүдэд суурилуулсан бохир ус цэвэрлэх WSB технологиудаа танилцуулж үр дүн, ашиглалттай холбоотой зөвлөмжөө хүргэлээ.

Санал, зөвлөгөөний үеэр сургалтанд оролцогчид асуулт асууж нэгдсэн ойлголтонд хүрлээ.

Энэхүү сургалтанд ус ариутгах татуургын мэргэжлийн инженерүүд, бохир ус цэвэрлэх байгууламж ашиглаж буй хэрэглэгчид болон сонирхогчид оролцсон нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан юм.

Сургалтын төгсгөлд мэргэжлийн инженерүүдэд гэрчилгээ гардууллаа.

 

Сургалтанд нийт 100 гаруй хүн оролцож, ахуйн бохир ус цэвэрлэх технологитой холбоотой багагүй ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна.

 

Дэлхийн инновацийг Монголдоо. Ультрасоник ХХК

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.