“МАНДАЛА ХОТХОН” НОГООН ТЕХНОЛОГИ СОНГОЛОО.
Монкон Групп ХХК-ийн хэрэгжүүлж буй “МАНДАЛА” төслийн А3 болон А4 блокны цэвэр усны шугам хоолойн системийг ХБНГУ-ын Aquatherm фирмийн PP-R шугам хоолойгоор хийлээ.
ХБНГУ-ын Aquatherm фирм нь PP-R шугам хоолойг дэлхийд анх үйлдвэрлэсэн томоохон фирмүүдийн нэг бөгөөд чанар, стандартын дээд стандартыг хангасан бүтээгдэхүүнийг санал болгодог. 10 жилийн баталгаатай, 100 жилийн насжилттай энэхүү шугам хоолойн систем нь огт зэврэхгүй, ус шүүрэхгүй, даралтанд маш тэсвэртэй зэрэг олон чухал давуу талтай.
Мандала хотхоны оршин суугчид цэвэр усны шугам хоолойны чанарт огтхон ч эргэлзэх хэрэггүй гэдгийг дуулгахад таатай байна. Ингэснээр энэхүү барилгын үнэ цэнэ 100 жилээр хэмжигдэхээр боллоо.