АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БААЗУУД БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.
Аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “International Travel Mart – 2018” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 3-р сарын 30-4-р сарын 1-ний өдрүүдэд Misheel expo төвд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд аялал жуулчлалын баазууд, оператор тур компаниуд, тээврийн компаниуд нийлсэн 150 гаруй байгууллагууд, Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчны яам болон төрийн байгууллагууд өргөн цар хүрээг хамран оролцлоо.
Өсөлттэй яваа хэдий ч асар их боломжийг алдаж буй аялал жуулчлалын салбарт нэн нүрүүний асуудал нь дэд бүтэцтэй холбоотой асуудал учраас сэргээгдэх эрчим хүч, халаалт, халуун, хүйтэн ус, бохирын асуудлыг оновчтой шийдэх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл эдгээр асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, Монголын аялал жуулчлалын салбарт технологийн хувьсал хийж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх цаг болсныг энэхүү үзэсгэлэнгийн үеэр онцолж оролцогчдыг Ультра Грийн Ресортод болох сургалтандаа урилаа.
Үүнд:
- Халаалтын төгс шийдэл – Газрын гүний дулаан, Шөнө дулаан хадгалагч
- Халуун усны шийдэл – Дулааны насос
- Бохир ус цэвэршүүлэх технологи – WSB
Зөвхөн зуны турш л үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын салбар жилд 400,000 жуулчин хүлээж авдаг.
Дэд бүтцээ шийдэж чадаагүйгээс олон мянган жуулчдыг үргээдэг нь нууц биш.
Тэгвэл халаалт, халуун ус, бохирын оновчтой шийдэл ашигласнаар бүтэн жилийн турш ажиллаж аялагчдад амралтын ая тав тухыг мэдрүүлэх бүрэн боломжтой.