WordPress database error: [Column 'Time' cannot be null]
INSERT INTO wp_vcp_log VALUES (NULL,'3.143.203.129',NULL)

Захиалга өгсөн хэрэглэгчдэд 20% хөнгөлөлт олгохоор боллоо. – Ultrasonic LLC

Хайх үгээ оруулна уу..

Захиалга өгсөн хэрэглэгчдэд 20% хөнгөлөлт олгохоор боллоо.

Захиалга өгсөн хэрэглэгчдэд 20% хөнгөлөлт олгохоор боллоо.

 

 

бөб

Жилээс жилд хор хөнөөл нь нэмэгдэж эцэстээ хүрч буй АГААРЫН БОХИРДЛЫГ бууруулж, гол эх үүсвэр болох гэр хорооллын нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор цахилгааны шөнийн тарифыг энэ сарын 1-ний өдрөөс эхэлж ТЭГЛЭСЭН.

Өнгөрсөн жил зөвхөн утаатай бүсэд энэхүү шийдвэр хэрэгжиж цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн байсан бол энэ жилээс буюу 2017 оны 11-р сарын 1-нээс 2018 оны 4-р сарын 1 хүртэл Улаанбаатарын бүх хэсгүүдэд шөнийн тарифыг тэглээд байна.

Үүнтэй холбогдуулан цахилгаан халаалтын хэрэглээ эрс нэмэгдэх хүлээлт их байсан хэдий ч хангалттай түвшинд хүрээгүй.

 

Тэгвэл өнгөрсөн 16 жилийн туршид хэрэглэгчиддээ дэвшилтэт технологи, Герман чанарыг хүргэж буй Ультрасоник ХХК ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирмийн халаалтын шийдэл болох ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧ-ийг танд санал болгож байна.

Image may contain: screen and indoor

Зөвхөн шөнийн цагаар дулаанаа хуримтлуулж, маргааш бүхэл өдрийн турш огт цахилгаан хэрэглэхгүй энэхүү халаалтын шийдэл нь манай нөхцөлд хамгийн тохирсон шийдэл бөгөөд шөнийн тарифыг тэглэсэн энэ цагт танай гэрийн тогны мөнгө ТЭГ байх болно.

 

Ультрасоник ХХК нь энэхүү онцлог бүхий халаалтын шийдлийг 2004 оноос хойш 13 жилийн туршид ХБНГУ-аас албан ёсны эрхтэйгээр Монгол улсдаа нийлүүлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

Тиймээс бид утаатай тэмцэх зорилгоор Шөнө дулаан хадгалагчийн ХБНГУ-аас ирэх 12 сарын захиалгыг авч байгаа бөгөөд захиалга өгсөн хэрэглэгчдэд  20%-ийн хөнгөлөлт өгөхөөр боллоо.

Image may contain: one or more people and text

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7715-3892 утсаар болон Facebook хуудсаар холбогдоорой.

 

Дэлхийн Инновацийг Монголд…

 

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.