“ЭКСПО МОНГОЛИА-2017” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Уул уурхай, барилга, зам тээвэр зэрэг эдийн засгийн голлох салбарын өсөлтийг дэмжих, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилго бүхий “Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ оны 10 дугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд болж өндөрлөлөө.
Тав дахь удаагаа болж буй энэхүү үзэсгэлэнд 100 гаруй орны 2000 гаруй зочин, төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож, бизнесийн түншлэл, бүтээгдэхүүн борлуулалтын талаар хэлэлцэж, инноваци шингэсэн дэвшилтэт технологио танилцуулсан юм. Үзэсгэлэнг УУХҮЯ, ЗТХЯ, БХБЯ, НЗДТГ, МҮХАҮТ болон ХНБГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам болон “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн байгууламжийн холбоо”, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим, Франц Монголын Худалдааны Танхим хамтран зохион байгууллаа.
Бүх салбарын манлайлагч, шинийг санаачлагч фирмүүдийн оролцоотой зохиогддог энэхүү олон улсын үзэсгэлэнд СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ХАЛААЛТ, ХАЛУУН УСНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирм ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦОЖ дэвшилтэт технологиудаа танилцууллаа.
Өнөөдөр дэлхий нийтээрээ Сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж буй энэ цаг үед бидэнд тэрхүү дэвшилтэт технологиудыг үйлдвэрлэгчээс нь шууд авч ашиглах боломж бий. Гагцхүү хэрэглэгчдийн сэтгэлгээ болон хууль эрх зүйн орчин чухал юм.
Үзэсгэлэнгийн 2 дахь өдөр:
Барилгын халаалтын системд *Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж* сэдэвт сургалт семинарыг амжилттай зохион байгуулав.
Илтгэгч: Б. Мөнхбаяр Ахлах багш ШУТИС
“Экспо Монголиа VIP уулзалт” ХБНГУ-ын Элчин сайдын газарт зохион байгуулагдав.
Үзэсгэлэнгийн 2 дахь өдрийн орой зохион байгуулагдаж буй энэхүү чөлөөт уулзалт нь оролцогчдод илүү их мэдээлэл солилцох боломжийг олгож байгаа юм.
Хөгжиж буй орны хувьд хөгжингүй орнуудын нэг, техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Герман улстай нягт уялдаатай байж хамтран ажиллах нь ихээхэн үр ашигтай юм.
Үзэсгэлэнгийн 3 дахь өдөр:
Гэр хорооллын ЭКО БИЕ ДААСАН ЦОГЦ ШИЙДЛИЙГ амжилттай танилцууллаа.
Ийнхүү бид 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд амжилттай оролцож Монгол улсад Сэргээгдэх эрчим хүч нэвтрэх цаг болсныг оролцогчдод таниуллаа.
STIEBEL ELTRON фирмийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер Ультрасоник ХХК.
Герман чанарыг Монголд.