WordPress database error: [Column 'Time' cannot be null]
INSERT INTO wp_vcp_log VALUES (NULL,'3.144.249.63',NULL)

ХҮЙТНИЙ УЛИРЛААС УРЬТАЖ ХАЛААЛТАА ОНОВЧТОЙ ШИЙДЭЭРЭЙ. – Ultrasonic LLC

Хайх үгээ оруулна уу..

ХҮЙТНИЙ УЛИРЛААС УРЬТАЖ ХАЛААЛТАА ОНОВЧТОЙ ШИЙДЭЭРЭЙ.

ХҮЙТНИЙ УЛИРЛААС УРЬТАЖ ХАЛААЛТАА ОНОВЧТОЙ ШИЙДЭЭРЭЙ.

Халаалтын улирал удахгүй хаяанд ирнэ. Та халаалтаа оновчтой шийдэж чадсан уу?

Хэрэв чадаагүй бол оновчтой шийдэхэд тань туслахуйц хэд хэдэн мэдээлэл хүргэе.

 

  1. Төр засгийн зохицуулалт ба оролцоо.

Утаа дан ганц манай улсад тулгамдсан асуудал уу гэвэл ҮГҮЙ. Аль ч улсын хүн ам хамгийн их төвлөрөлтэй газарт агаар болон хөрсний бохирдол их бага хэмжээгээр илэрдэг. Тэгвэл хүний буруутай үйл ажиллагаанаас үүддэг энэ их бохирдлыг арилгах дэлхий нийтийн түгээмэл арга бол нүүрсийг цахилгаанаар солих явдал юм. Манайд нүүрс түлшний хэрэглээг бууруулж цахилгаан халаагуурыг дэмжих бодлого хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн өвөл шөнийн тариф тэглэх шийдвэр ч гаргасан. Гэвч цахилгаан халаалт бүхэн утааны эсрэг гарц биш юм гэдгийг төр засаг болон ард иргэд нүдээр харлаа. Учир нь манай улсын эрчим хүчний нийлүүлэлт болон хэрэглээ үүнд бэлэн биш байгаа юм. Үүнийг доорх зургаас дэлгэрэнгүй харж болно.

Диспетчерийн үндэсний төвөөс гаргадаг манай улсын эрчим хүчний нийлүүлэлт ба хэрэглээ.

Capture

Энэхүү графикаас эрчим хүчний хэрэглээний горим гажилттай байгаа нь харагдана. Энэ нь манайд шөнийн цагаар ажилладаг үйлдвэрүүд, цехүүд ховор байгаатай холбоотой. Таны харж байгаачлан шөнийн 23:00 цагаас 07:00 цаг хүртэл эрчим хүчний хэрэглээ асар бага болдогоос үүдэж энэ цагуудад эрчим хүч үнэгүйддэг байна. Нөгөө талаас хэрвээ айл өрхүүд халаалтаа цахилгаанаар шийдлээ гэж бодоход өдрийн энэ их ачааллын үеэр станцуудад илүү их ачаалал үүсэх юм.

Төр засгаас шөнийн хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, хөнгөлөлттэй тарифыг багагүй хугацаанд хэрэгжүүлсээр байна.

2. Оновчтой шийдэл

16730116_1335301239845984_5427046161039685018_n

Оновчтой шийдэл гэдэгт сайн халдаг, чанартай, өнгө үзэмж сайтай гэхээсээ илүүтэй бодлогын хэмжээнд ярина. Учир нь бидэнд   урт хугацаанд ашиг авчрах технологи хэрэгтэй.

Дээр дурдсанчлан шөнийн илүүдэл эрчим хүчийг ашиглаад зогсохгүй өдрийн их ачааллыг огтхон ч нэмэгдүүлэхгүйгээр айл өрхийг бүрэн халаах халаалтын шийдэл “ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧ” манай улсад 2004 онд анх нэвтэрсэн билээ. Энэхүү халаалтын шийдэл нь сарын урсгал зардал маш багатай нь хэрэглэгчдэд, шөнийн илүүдэл эрчим хүчээр ажиллах нь нийлүүлэгчдэд ашигтай буюу харилцан алдагдлаас харилцан ашгийг авчрах учраас хамгийн оновчтой шийдэл мөн юм.

Агаарын бохирдол дээд цэгтээ хүрлээ. Тэгвэл бидэнд ногоон технологи байна, гагцхүү ногоон хэрэглэгчид болон тэдгээрийг холбох гүүр, төр засгийн оролцоотойгоор энэхүү технологи бүх ард иргэдэд хүрнэ.  Өнөөдөр ашиг хараад суух биш бүх нийтээрээ үр хүүхдээ эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж тэмцэх цаг билээ.

Тийм ч учраас Ультрасоник ХХК ард иргэддээ ногоон технологийг илүү ихээр хүргэхийн төлөө Хас болон Хаан банктай хамтарч зээлээр хүргэж байна. Мөн энэ сардаа халаалтаа шийдсэн айлуудад хөнгөлөлттэй үнийг санал болгож байгаа тул та бүхэн ирээдүйдээ зөв хөрөнгө оруулалт хийгээрэй.

Дэлгэрэнгүйг доорх линкүүдээр орж үзнэ үү.

АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОНО УУ.

 

ВИДЕО ТАНИЛЦУУЛГЫГ ҮЗНЭ ҮҮ.

ТЕКСТЭЭР ҮЗЭХ БОЛ:

http://ultrasonic.mn/?product=%D1%88%D3%A9%D0%BD%D3%A9-%D0%B4%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%85%D0%B0%D0%B4%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87

 

Герман чанарыг Монголд.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.