БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ БА ҮР ДҮНГИЙН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ХБНГУ-ын Бергманн групп болон Ультрасоник ХХК хамран Ахуйн бохир ус цэвэрлэх WSB технологи түүний давуу талууд, ашиглалт, засвар үйлчилгээ ба үр дүнгийн талаар ээлжит сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захиргаа болон цэвэрлэх байгууламжийг бодитоор ашиглаж буй хөдөө орон нутгийн төлөөллүүд болох Төв, Булган, Орхон, Өвөрхангай ба Дархан-Уул аймгийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцлоо.
Энэхүү сургалтын зорилго нь WSB технологийн Монгол улсад суурилуулаад ашиглаж буй аймаг, сумын төвүүдтэй нягт уялдаатай ажиллаж, тэдний санал сэтгэгдлийг сонсох байсан юм.
WSB технологийн давуу тал нь бохир усыг 98% цэвэршүүлэхээс гадна хүний оролцоо шаардахгүй, ашиглалтын зардал маш багатай юм.
Хөрсний бохирдлоос ангижрахын тулд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи WSB технологийг шууд авч ашиглахыг зөвлөж байна. Ингэснээр хөгжлийг товчлох болно.
Герман чанарыг Монголд…
Монгол улс дахь дистрибьютер Ультрасоник ХХК