Ультрасоник ХХК Орхон аймагт амжилттай ажиллалаа.
Агаарын бохирдол дан ганц Улаанбаатар хот гэлтгүй аймаг, сумын төвүүдэд ч нүүрлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн удирдлагаас санаачлан “Агаарын бохирдлыг бууруулахад та бидний оролцоо” үзэсгэлэнг зохион байгуулж, тус үйл ажиллагаанд Ультрасоник ХХК амжилттай оролцлоо.
Бид өмнө нь Хэнтий аймагт амжилттай ажилласан бөгөөд энэхүү үзэсгэлэнгээр айл өрхийн үндсэн халаалтын шийдэл болох ХБНГУ-ын Шөнө дулаан хадгалагчаас гадна цахилгааны болон дулааны тоолуурыг онцлон танилцууллаа.
Мөн Орхон аймгийн ард иргэд болон удирдлагуудад Ногоон технологитой Ногоон байшингийн тухай, Эрчим хүчийг хэмнэх боломжууд гэсэн сэдвээр танилцуулга хийлээ.
Цаашид Орхон аймагтай нягт уялдаатай ажиллаж ард иргэдийг эрүүл орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд бид эрчимтэй ажиллах болно. Түүнчлэн Орхон аймаг гэлтгүй бүх орон нутагтай Ультрасоник ХХК хамтран ажиллахад нээлттэй гэдгээ мэдэгдэж байна.