“Эрчим хүчний хэмнэлт”-ийн тухай хэлэлцлээ.
Эрчим хүчний зохицуулах хороо болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Ультрасоник компани хамтран “Эрчим хүчний хэмнэлт”-ийн тухай бизнес хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлэгт Ультрасоник ХХК-ийн зүгээс Монгол Улсад Эрчим хүчний хэмжүүр, тоолуурыг ашиглах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд тоолууржуулснаар хэрэглэгч болоод хангагч байгууллагууд асар их хэмнэлт хийх боломжтойг онцоллоо.
Түүнчлэн Эрчим хүчийг хэмнэхийн тулд орчин үеийн Ногоон технологи ашиглах хэрэгтэй бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, өдөр шөнийн ачааллын зөрүүг арилгах Дэвшилтэт технологи болох ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧИЙН ирээдүйд авчрах үр ашгийн танилцууллаа.
Герман чанарыг Монголд.