ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧ Нийслэл хотыг утаанаас салгана.
Улаанбаатар хотын иргэд хортой агаараар амьсгалж, бидний ирээдүй болсон хүүхдүүд утаан дунд амьдарч байна.
Үүний гарц шийдэл нь нүүрс түлшнээс татгалзаж цахилгаан халаалтыг сонгох явдал юм.
Манай нөхцөлд хамгийн тохиромжтой халаалтын шийдэл бол ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирмийн ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧ бөгөөд Монгол улс дахь албан ёсны дистрибьютерэрээр Ультрасоник ХХК 2004 оноос хойш ажиллаж байна.
Эрчим хүчний ачааллыг нэмэгдүүлэхгүй, шөнийн илүүдэл цахилгааныг ашиглаж дулаанаа нөөцлөн өдрийн цагаар огт цахилгаан зарцуулахгүй нь ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧИЙН үндсэн зарчим юм.
Утаагүй Улаанбаатарыг цогцлооход төр засаг, иргэд, аж ахуй нэгжүүд хамтран ажиллах шаардлагатай.
Үүний эхлэл болгож Нийслэл хотын Засаг дарга С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн Б.Бадамын гэрт ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧ-ийг суурилууллаа.
Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Ультрасоник ХХК