WordPress database error: [Column 'Time' cannot be null]
INSERT INTO wp_vcp_log VALUES (NULL,'3.144.244.244',NULL)

САЙН МЭДЭЭ: ДУЛААНЫ ТӨВЛӨРСӨН СИСТЕМД ХОЛБОГДООГҮЙ АЙЛ ӨРХҮҮД ХАЛААЛТЫН ЗАРДАЛГҮЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ. – Ultrasonic LLC

Хайх үгээ оруулна уу..

САЙН МЭДЭЭ: ДУЛААНЫ ТӨВЛӨРСӨН СИСТЕМД ХОЛБОГДООГҮЙ АЙЛ ӨРХҮҮД ХАЛААЛТЫН ЗАРДАЛГҮЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.

САЙН МЭДЭЭ: ДУЛААНЫ ТӨВЛӨРСӨН СИСТЕМД ХОЛБОГДООГҮЙ АЙЛ ӨРХҮҮД ХАЛААЛТЫН ЗАРДАЛГҮЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.

 

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгааны шөнийн хэрэглээг тэглэхээр боллоо.

  Image result for агаарын бохирдол

 Ингэснээр ШӨНӨ ДУЛААН ХАДГАЛАГЧ-тай айл өрхүүд халаалтын зардалгүй болж байгаа юм. Шөнө дулаан хадгалагчийн ажиллах зарчим нь шөнийн цагаар дулаанаа хуримтлуулж өдрийн цагаар хуримтлуулсан дулаанаа ялгаруулж цахилгаан зарцуулдаггүй билээ.

1915927_916203691782688_6045553280925311431_n

    Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахад тус тус зарцуулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

197421-02122016-1480657282-382196639-agaariin_bohirdliin_horoo

       Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүний анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох,стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч тодорхой асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ.

     “Агаарын бохирдол зөвхөн Монгол улсад нүүрлэж байгаа асуудал биш юм. Дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн байгууллагууд мэдээллэж байна. Агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тэмдэглэв.

    Агаарын бохирдлын нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн  яамдад цаашид авах арга хэмжээний төслийн саналыг дараагийн долоо хоногийн Лхагва гарагт ирүүлэх үүрэг өглөө.

    Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг ч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж зориулалтаараа зарцуулагддаггүй бөгөөд энэ жил 5 тэрбум төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн байна.

    Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгч Ультрасоник ХХК.

Эх сурвалж: gogo.mn

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.