Ашиглалтын заавар: Шөнө дулаан хадгалагч
ХБНГУ-ын STIEBEL ELTRON фирмийн шөнө дулаан хадгалагч
Шөнө дулаан хадгалагч нь төвлөрсөн бус системтэй амины орон сууц, жуулчны бааз, үйлчилгээний газруудыг халаахад зориулагдсан. Шөнө дулаан хадгалагч нь өндөр багтаамжтай нягтаршуулсан тусгай тоосгыг цельсийн 600 градус хүртэл халааж нөөцөлсөн дулааныг өдрийн цагт ялгаруулах зарчимаар ажилладаг. Дулаан түгээлт нь шөнө дулаан хадгалагчийн дотор байрлах дуу чимээгүй зориулалтын тусламжтайгаар явагддаг. Ийм замаар өрөө тасалгаанд халуун агаар жигд хурдан тархдаг.
Шөнө дулаан хадгалагч нь:
– Шөнө дулаан хадгалагч нь дулааныг хуримтлуулах болон ялгаруулах электрон удирдлагатай
– Өрөө тасалгааны температурыг +10….+30 ℃ тохируулах боломжтой
– Шөнийн ачаалал багатай, хямд тарифийн цахилгааныг ашиглана
– Шалны цахилгаан халаалт болон цахилгаан хийн түлшний зуухны халаалттай харьцуулахад усгал зардал 3-4 дахин бага
– 100% агаарын бохирдолгүй /агаарыг шатаахгүй, хуурайшуулахгүй /
– Ашиглалтын хугацаа маш урт
– Бүх ажиллагаа автомат, хүний оролцоо шаарлагагүй
– Өртөг зардал ихтэй халаалтын төвлөрсөн дэд бүтэц шаардахгүй
Суурилуулалт:
- Шөнө дулаан хадгалагчийг, цонхны доор голлуулж хананд суурилуулж бэхэлнэ.
- Цонхны доор байрлуулж багтахгүй бол хананд суурилуулж бэхэлнэ. /хэрэглэгчийн хүсэлтээр гадна хананд тавина /
- Энэхүү халаагчийг суурилуулах, засвар үйлчилгээ хийх болон эхлэн ажиллуулахдаа зөвхөн мэргэжлийн хүнээр зааврын дагуу хийлгэх ёстой.
Угсралтын бүрдэл хэсэг
- Дээд гэр
- Гадна нүүрний хавтан
- Дотор нүүрний дулаан тусгаарлагчтай хавтан
- Дулаан нөөцлөх тоосго
- Халаах элемент
- Хөл
- Агаарын нээлхий
- Биметалл хөшүүрэг
- Кабель баригч
- Ялгаруулах удирдлагын кноп
- Цэнэглэх удирдлагын кноп
- Хамгаалах хөөсөнцөр
- Баглааны хөөсөнцөр
- Цахилгаан холболтын клем
- Мэдрэгч түгжигч
- Хананд бэхлэх хэсэг
Халаагчийн нүүрэн хэсэгт дулааныг нөөцлөх болон ялгаруулах удирдлагын тохируулагчтай.
(ETC 85 M загварт байдаггүй).
Дулаан нөөцлөх (цэнэглэх удирдлага)
- Тохируулагч кноп
Дулаан ялгаруулах (гаралтын удирдлага)
10 11 (F1) – Тохируулагч кноп
Энэ удирдлагын кнопоор дулааныг тохируулахаас гадна халаагчийг цахилгаан тэжээлээс салгаж бүрэн унтрааж болно.
Цэнэглэх
Цэнэглэх удирдлагын кнопын тохируулга (11)
Гадна агаарын температураас шалтгаалан дулааны нөөцлөх хэмжээг тохируулахад ашиглана.
Тохируулагчийн тавилыг сонгох
2 Дулааныг ялгаруулах
Нөөцөлсөн дулааныг ялгаруулах тохируулах кноп (10)
Халаагуурын дээд талын хэсэгт нээлхийг нээж хаах зарчмаар дулаан ялгаруулалтыг тохируулна. Өрөөний агаарын температураас шалтгаалан хэрэглэгч ялгаруулалтын тохируулгыг 1-6 тавилд тохируулна. Дулаан ялгаруулалтыг нэмэгдүүлэх бол тавлыг 5-6 дээр тохируулах, дулаан ялгаруулалтыг багасгах бол тавлыг 1-3 тохируулах зарчмаар ашиглана. Халаагуур дулааныг бүрэн нөөцөлсөн үед нээлхий хаалттай байх бөгөөд халаагуурын нөөцөлсөн дулаан аажимдаа хөрөхөд нээлхий ялгаруулах кнопны тавлаас хамаарч онгойж халаагуурын доторх дулааныг ялгаруулдаг
- 1-2 хавар/намар
- 3-4 Өвөл дулаан үед
- 5-6 Өвөл хүйтэн үед
Цэвэрлэгээ
Халаагуурын эх биеийг чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ. Халаагуурын доод хэсгийн агаар орох сараалжийн хэсгийн тоос шороог цэвэрлэж байх шаардлагатай. Агаар гарах сараалжийн хэсгийг цэвэрлэгээний бодисоор шүршиж цэвэрлэхийг хориглоно